Алс баруун хязгаар, Алтайн сүрлэг уулсаас эх авч манай улсын нутаг дэвсгэрээр 250 км орчим урсаад БНХАУ-ын Өрөнгө гол, улмаар Өлөнгөр нуурт цутгах Булган голын талаар манай орны нэрт газарзүйчид, судлаачид зөрүүтэй үзэл баримтлалтай байдаг нь олон баримтаас харагддаг. Энэ удаагийн бичлэгээр зарим баримт нотолгоо танилцуулж байна.
Булган голын байгалийн нөөцийн судалгаанд холбогдох мэдээ баримтууд нь Г.Н.Потанин /1883-1893/, Н.Н.Пержевальский, В.В.Сапожников/1911-1949/, М.Б.Певцов /1951/, П.К.Козлов/1905/, Клемц/1883/, Е.И.Селиванов/1972/, Г.Е.Грумм-Гржимайло/1914-1930/, А.Х.Иванов /1949/ зэрэг оросын судлаачдаас гадна Финляндын Г.И.Гране, Америкийн Берки Моррис/1972/ нарын бүтээлүүдэд тусгагдсан байдаг. Мөн В.А.Обручев/1931/, Э.М.Мурзаев/1952/ нар тодорхой мэдээ цуглуулж нийтлүүлсэн.
Үүнээс хойш 1960-аад оны сүүлээс үндэсний эрдэмтэд Булган голын тухай бичиж, судалгааны ажлуудаа нийтлүүлсэн. Тухайлбал: Ш.Цэгмид/1969/, Б.Мягмаржав/1975, 1976/, Б.Бат, Н.Дашдэлэг/1972/, Д.Доржготов/1976/, Н.Бадарч/1971/, С.Жигж/1972, 1975, 1979/ Э.Дамба, Г.Ширнэн/1971, 1978/, Мөнхбаяр/1982, 1989/, Занданшарав нар тус тус өөр өөрсдийн чиглэлээр судалгаа хийж, нийтлүүлсэн.
Ихэнхи судлаачдын бичиж тэмдгэлснээр Булган гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах баруун бүсийн 2 дахь том гол гэгддэг/Ховд голын дараа/. Газрын зураг болон Google earth-ээр үзэхэд Булган гол нь Хойд мөсөн далайн ай савд багтах гол болохыг харж болно. Булган голын усанд амдардаг загасны зүйлийн бүрдэл нь хүртэл Хойд мөсөн далайн ай савын гол болохыг батална. Тектоник хөдөлгөөн ч юм уу ямар нэгэн гадаад дотоод хүчний нөлөөллөөр Булган гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг болсон байх гэж таамаглаж байна. Учир юу вэ гэвэл? Одоогийн Булган гол цутгадаг Өлөнгөр нуур нь Эрчис мөрний яг хажууд байдаг. газарзүйн нөхцөлийн хувьд өмнө нь холбоотой байсан байх боломжтой. Үүнийг амьтны аймгийн зүйлийн бүрдлээс үзэхэд тодорхой нотлогддог. 1969 онд Эрчис мөрөнг Өлөнгөр нууртай холбосон далан барьсан байдаг. Энэ хоёрын хоорондох зай нь 1410 м. Ингээд олон юм нуршилгүй зарим баримтаас иш татвал:
Баримт 1: /Ш.Цэгмид, "Монгол орны физик газарзүй"1969. хуудас-183/ Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол мөрдийн тоонд Монгол-Алтай, Говь-Алтайн ар өврөөс эх авч уулсын хоорондох битүү хотгорт замхарах гол горхи, булаг шанд түр зуурын урсгалтай байдаг олон сайр багтана. Тийм голуудаас жишээ нь Алтайн арын... Булган зэрэг голыг нэрлэж болно. Дурдсан голуудаас овоо томоохон нь Монгол-Алтайн өвөрөөс эх авч Өлөнгөр нуурт цутгах Булган гол болно.
Баримт: /Монгол орны загасны улаан данс, 2006, хуудас-15/ Баруун Монголд байрлах Булган гол хэдийгээр Төв Азийн гадагш урсгалгүй, хаалттай ай савд оршдог ч Хойд мөсөн далайн ай савд багтдаг гэж үздэг. Учир нь энэ бүс нутгийн амьтны аймаг Хойд мөсөн далайн ай савд тохиолдох амьтны аймагтай маш их төсөөтэй байдаг. Иймд энэ ай савыг Алтайн уулсын тогтоцоор тусгаарлагдсан Хойд мөсөн далайн ай савын нэг гэж үздэг байна.
Баримт 2: /Mongolia Today: Science, Culture, Environment and Development, 2003, page-179/ Булган гол нь Хойд мөсөн далайн ай савд багтах Сэлэнгэ мөрний дараа орох хоёр дахь том гол. Алтайн уулсаас эх авч Монголын нутгаар 250 км урсаж БНХАУ-ын Өлөнгөр нуурт цутгана.
Булган голын эх авсан газрын талаар ч гэсэн зөрүүтэй мэдээллүүд газарзүйн сурах бичгүүд болон зарим мэргэжлийн сэтгүүлд дээр хүртэл нийтлэгдсэн байдаг.Булган голын жинхэнэ эх авдаг Булганы эх хэмээх газар/Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг. Булган голын эх/. Тээр цаана, баруун гар талд харагдаж байгаагаас цааш 3-5 км өгсөхөд Дөш уул гэж бий. Дөш уул нь хойд өргөрөгийн 47.21.2240, зүүн уртрагийн 90.30.0163 солбилцолд, далайн түвшнээс дээш 3874 м өндөрт өргөгдсөн мөнх цаст уул. Булган голын жинхэнэ эх нь яг тэрхүү мөнх цасны уснаас эхтэй.

Энэ нь Дөш уулнаас 15 км орчим урсаж Хар нуураас эх авсан голтой нийлнэ. Ихэнхи номонд Булган голыг Хар нуурнаас эхтэй гэж бичсэн бий. Аль алинг нь нутгийхан Булган гол гэх ба жинхэнэ эх нь Дөш уулнаас эхлэнэ.
Манай нэрт газарзүйчдийн бичээд байдаг алдарт Хар нуур. Хойд өргөрөгийн 47.14.0108, зүүн уртрагийн 90.44.4532-ийн солбилцолд далайн түвшнээс дээш 2564 м үнэмлэхүй өндөрт байдаг. Хар нуур нь бүлэг нуураас бүрдэх ба зурагт харагдаж байгаа нь хамгийн том нуур нь юм. Эндээс дээш хоёр ч 2 жижиг нуур бий. Жижиг нуур хоорондох булан тохойнуудад Кус Тас гэх сонин хэлбэртэй чулуу хааяа тааралддаг. Кус тас гэдэг нь казахаар шувуун чулуу гэсэн утгыг илэрхийлнэ. Сүүлийн үед энд очсон хүн болгон түүсээр одоо бараг олдохоо байсан байнлээ. Намайг бага байхад хаа сайгүй л байдаг байсан. Их сонин бүтэцтэй чулуу, химийн чиглэлээр ажилладаг хүмүүст судлаад үзвэл сонирхолтой байх болов уу.
Хар нуурын ус нь нэн цэнгэг төдийгүй бусад нуур, голынхоос ихээхэн өвөрмөц. Ямар ч хүйтэн үед бүлээн юм шиг ус нь зөөлөн байдаг. Одоогоор Хар нуурын усны найрлагыг огт судлаагүй байна. Нуурын талбайн хэмжээ нь 2.7 ам км, 2.8 км урт, 1.6 км өргөн, эргийн шугамын урт 7.2 км. Эртний мөстөлийн гаралтай. Жил бүр 2-4 хун шувуу болон бусад зүйлийн усны шувууд цөөн тоогоор ирж өндөглөн зусдаг. Хар нуур орчмын нутаг нь аргаль, янгирын гол байршил нутаг болдог. Хар нуур орчмоос жилд гадаадын жуулчдад 4-6 угалз агнуулж байна. Энэ тохойрсон хэсгээр гарсан гол 2.2 км урсаж Булган голын эхтэй нийлнэ. Газарзүйчдийн тодорхойлолтоор Булган гол эндээс эхтэй.

Мөнххайрханы нурууны өвөр хэсэг.
Булган голын хавцал дагуу хадны сүг зураг, эртний дүрс, тэмдэгтүүд хааяагүй тохиолдоно.
Авто замын хувьд маш хэцүү. Зарим хэсэгтээ 68 км үргэлжилсэн бартаат хавцалаар асга хад дамжин, уулсын дундуур зассан найдваргүй замаар явах шаардлагатай болдог.
Булган голын ай сав биологийн төрөл зүйлээрээ нэн баялаг. Хоёр нутагтан, хэвлээр явагч амьтад болон загасны зүйлийн бүрдэлээрээ нилээд онцлогтой. Монголын улаан номонд орсон ногоон бах энд элбэг тааралдана.
Шивэр чимхүүр, алтлаг хэлтэг, ердийн гүрц, зүүн гарын сугас, бух сугас, нүцгэн жараа, шаргал үхэрдээ, алгана зэрэг 14 зүйл загас байдгийг судалгаагаар тогтоосон.
Булган голын дунд хэсэг...
Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун хил явах замын гүүр. Эндээс эхлээд Булган гол баруун тийш 90 градусаар эргэж Өрөнгө голын зүг урсана. Эрт цагт Булган гол Цоохор нуурт цутгадаг байсан.
Цоохор нуур. Ховд аймгийн Булган сумаас өмнө зүгт 14 км-т, далайн түвшнээс дээш 1164 м үнэмлэхүй өндөрт орших давстай, үлдэгдэл нуур. Эргэн тойрондоо зэгсээр хүрээлэгдсэн, холоос харахад нуур байгаа нь бараг анзаарагдахгүй, нууцлаг.
No comments:
Post a Comment