2008/12/18

Зүүн гарын говь

2008 оны 7-8-р сард Зүүн гарын говиор аялах завшаан олдсон юм. Зүүн гарын говь нь Монгол орны баруун өмнө хэсэгт, засаг захиргааны нэгжийн хувьд Ховд аймгийн өмнө хэсгийн өргөн уудам газар нутгийг хамран оршино.
Ш.Цэгмид багшийн тодорхойлсноор Зүүн гарын говь нь Алтайн өмнөх говийн баруун хэсэг буюу Монгол Алтайн нурууны салбар уулс, Байтагийн бүлэг нуруудын хооронд оршсон нутгийг эзэлнэ. Түүний баруун зах нь /зөвхөн манай улс дахь хэсгийн/ улсын хил, зүүн зах нь Аж Богдын нурууны голдож тус тус болно. Хоёр талаараа уул, нуруудаар хүрээлэгдсэн, дундуураа хотгорын байдалтай. Нийтдээ нилээд өргөгдсөн учир хамгийн өндөр цэг нь 3100 гаруй метр, нам цэг нь 1000 гаруй метр. Ургамал бүрхэвчид бударганат цөл зонхилж, түүний бүрэлдэхүүнд таар, улаан бударгана ургана. Хотгор газарт харин заг ихээр ургана. Уулсаар Монгол өвст цөлөрхөг хээр тархахын хамт жижиг голын хөндийд марцлаг нуга болж дэрс энд тэнд ургана. Баруун Хуурайн хотгор. Ерөнхийдөө маш халуун, гадаргын ус багатай хуурай нэр яг зохицсон газар.Зүүн гарын говь нь биологийн төрөл зүйлээр баялаг говьд тооцогдох ба эдгээрээс сүүлийн үед анхаарал татаж буй нэг амьтан бол Хулан тахь юм. 1980-аад оны дунд үеэс эхлэн хулангийн тоо толгой Зүүн гарын говьд тогтвортой нэмэгдсээр ирсэн байна.
Тухайлбал:
  1. Н.Хотолхүү нар 1972 онд Их Хавтагийн ард 18,
  2. Бижийн голын адагт 3 хулан үзэж байсан бол
  3. Жирков нар 1985 онд Зүүн гарын говьд агаарын тооллогоор 1500 хулан,
  4. Х. Сүхбат нар 1991 онд Тахийн тал, Тоодог, Хонь ус, Тангадын хар зэрэг газруудаар 2+2+1+7+8+4+12+7 зэргээрээ сүрэглэсэн Хулантай тааралдаж байсан ба тэд энэ үед нийт 2000 хулан байна гэж үзсэн байна.
Хулан нь тус говийн байгаль, цаг агаар, бэлчээрийн онцлогт маш сайн дасан зохицож чадсан ба Говийн Их Дархан Цаазат Газрын "Б" хэсгийн хэмжээнд улирлын чанартай нүүдэл хийдэг байна.
Монголын хулан тахь улам олон болох болтугай

2 comments:

Alex Ciopata said...

It will be nice if I can read that :( anyway, the pitures unveil amaizing country, I wish I can climb some mountain there.

bulgan said...

Thanks. of course, you can climb some mountains there. just contact to me, i will help you this is my e-mail: zelme@banjig.net

Post a Comment