Мөнххайрханы нуруу нь байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл, биолгийн төрөл зүйлээрээ Монгол-Алтайн нурууны бусад хэсгүүдээс нилээд өвөрмөц. Энэ нь хэд хэдэн шинжээр илэрдэг. Энэ тухай хожим нийтлэх учраас энэ удаа зөвхөн Мөнххайрханы нурууны зарим хүрхэрээний тухай товч өгүүлье.
Мөнххайрханы нурууны баруун болон зүүн хэсэгийн өндөрлөг, нилээн бартаа ихтэй нууцлаг, хад асгаар тусгаарладгсан уулсын дунд хэд хэдэн үзэсгэлнт хүрхэрээ байдгийг нутгийн иргэдээс өөр хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэр ч бүү хэл нутгийн зарим хүмүүс ч мэдэхгүй байх нь бий.
Мөнххайрханы нурууны баруун болон зүүн хэсэгийн өндөрлөг, нилээн бартаа ихтэй нууцлаг, хад асгаар тусгаарладгсан уулсын дунд хэд хэдэн үзэсгэлнт хүрхэрээ байдгийг нутгийн иргэдээс өөр хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэр ч бүү хэл нутгийн зарим хүмүүс ч мэдэхгүй байх нь бий.
1. Хөхнуурын хүрхэрээ.
Мөнххайрханы нурууны баруун талд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг, Хөх нуур хэмээх газарт нэгэн хүрхэрээ бий. Энэ хүрхэрээ нь Мөнххайрханы нурууны 2 дахь өндөр Жамьянжав/Ямаат гэж бас нэрлэнэ/ оргилоос буух мөнх цаснаас эх авах уулын гол Хөхнуурт цутгах хэсэгт үүссэн байна.
Хөхнуурын хүрхэрээний өндөр нь 27 метр
Өргөн нь 2-6 метр
Хүрхэрээ нь дээрээс буугаад шууд Хөх нуурт цутгана.
Хүрхэрээний ойр орчимд Вансэмбэрүү цэцэг үзэж боломтой
2. Гүртийн хүрхэрээ.
Гүртийн хүрхэрээ нь Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг, Гүрт хэмээх байгалийн үзэмж бүрдсэн аглаг газарт байна. "Гүрт" гэдэг нь гүүр гэдэг үгний богино хэлбэр буюу нутгийнханы аялгаар Гүрт гэж дуудагдана. Энэ хүрхэрээ Харгайн эхний цүнхэгээс буух голын уналаас үүссэн байна. Ойр орчимд байгалийн үзэмж гайхалтай бүрдсэн. Өглөө эртлэн босоход элдвэв зүйлийн шувууд шулганалдах, уулын ширүүн урсгалт гол, хүрхэрээний нүргэлсэн дуу, өвс идэнгээ хааяа нэг хамраа дуугаргах морь/Мөнххайрханы ну
рууг бүтэн тойрохдоо унлага, хөтөлгөө морьтой гарч билээ/-ны чимээнээс өөр ямар ч чимээ аниргүй, нам гүм... жинхэнэ аглаг зэлүүд... илэрхийлэх гоё үг олдохгүй байна. та өөрөө очиж үзээрэй
Хүрхэрээг хэмжиж үзэхэд төдий л өндөр биш боловч ус ихтэй, ширүүн урсгалтай учраас сүртэй, дуу ихтэй, нүргэлсэн чимээтэй. Шууд уналын өндөр нь 6 метр 30 см
3. Гүртийн хоёрдахь хүрхэрээ.
Эхний хүрхэрээнээс доош 300-аад метрийн зайд энэ хүрхэрээ бий. Эхний хүрхэрээг бодвол ус ихтэй, өргөн болж ирнэ. Өндөр нь ойролцоо 6.2 м. Хүрхэрээний орчимд зуны 7-р сарын байдлаар голын мөс бүрэн хайлж дуусаагүй байна.
Хоёр талаараа хадан хавцалаар хүрээлэгдсэн байх ба хавцлын өндөр нь зарим хэсэгтээ 80м хүрнэ.
No comments:
Post a Comment