Алс баруун хязгаар, Алтайн сүрлэг уулсаас эх авч манай улсын нутаг дэвсгэрээр 250 км орчим урсаад БНХАУ-ын Өрөнгө гол, улмаар Өлөнгөр нуурт цутгах Булган голын талаар манай орны нэрт газарзүйчид, судлаачид зөрүүтэй үзэл баримтлалтай байдаг нь олон баримтаас харагддаг. Энэ удаагийн бичлэгээр зарим баримт нотолгоо танилцуулж байна.
EXPEDITIONS
Mongolian Geography and Tourism
2008/12/18
2008/12/08
Мөнххайрханы нурууны хүрхэрээнүүд
Мөнххайрханы нуруу нь байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл, биолгийн төрөл зүйлээрээ Монгол-Алтайн нурууны бусад хэсгүүдээс нилээд өвөрмөц. Энэ нь хэд хэдэн шинжээр илэрдэг. Энэ тухай хожим нийтлэх учраас энэ удаа зөвхөн Мөнххайрханы нурууны зарим хүрхэрээний тухай товч өгүүлье.
2008/12/05
Мөнххайрханы нуруу
Мөнххайрханы нуруу нь Монгол-Алтайн гол нурууны хэсэгт, баруун хойноосоо зүүн урагшаа 80 км орчим урт үргэлжлэх ба ноён оргил нь баруун хойд хэсэгтээ 4204 м үнэмлэхүй өндөрт өргөгдсөн Таван Хумст оргил юм.
Мөнххайрханы нуруу нь Бугат 4041 м, Мөнх цаст Сайрьт өндөр уул 3586 м , Бөөрөг нуурын даваа 3421 м, Хүрэн Хөтлийн орой 3452 м , Таван хумст 4040 м зэрэг хэд хэдэн сүрлэг оргилуудтай.